Сирийн дүрвэгсэд гэртээ харьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-27 13:46:56
МОСКВА. /ТАСС/. Сирийн 458 дүрвэгч нутаг буцлаа гэж Оросын Эвлэрүүлэн зохицуулах төв мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
Тус төвийн мэдэгдсэнээр, өнгөрсөн 24 цагийн дотор Алепло хотод 20, Дейр-эз-зор хотод 407, Хомс хотод 31 хүн буцаж очсон байна. Сирийн эвлэрүүлэн зохицуулах яам Оросын цэргийхэнтэй хамтран Шабаа, Хутайтат-Эт-Туркуман, Ар-Рукабия болон Аль-Баяд суурингуудад дүрвэгсдийг буцаан авчрахаар ажиллаж байгаа аж.
 
Мөн Сирийн зүүн нутгийн Дейр-эз-Зор мужийн Сальхиях болон Маррат суурингийн оршин суугчдад ундны ус нийлүүлжээ. Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төв нийслэл Дамаск хотын Каламун дүүргийн оршин суугчдыг хүлээн авч уулзах үеэрээ "зэвсгээ хураалгаж, амар тайван амьдрахыг сөрөг хүчний зэвсэгт этгээдүүдэд ятгахад гол анхаарлаа хандуулсан"-аа мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ