АНУ цэргийн бааздаа террористуудыг бэлтгэж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-27 10:36:30
МОСКВА. /ТАСС/. АНУ Сири дэх "Эт-Танф" цэргийн бааздаа “Лалын улс” бүлэглэлийн террористуудыг бэлтгэж байна хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн Валерий Герасимов мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
В.Герасимов мэдэгдэхдээ “ Тус бааз нь Сирийн өмнөд нутагт байдаг бөгөөд Иордан болон Ирактай залгаа орших хил орчимд хааш хаашаагаа 55 км газар нутгийг хамран оршдог. Хиймэл дагуулаас ирсэн мэдээлэл болон тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр, тус баазад зэвсэгт дайнчдын отряд байрлаж байна. Энд тэд бэлтгэл хийж байна. Мөн Сирийн зүүн хойд нутагт дахь Шаддади цэргийн хуаранд дайнчид байрлаж байна. Энэ дайнчид бол “Лалын улс” бүлэглэлийнхэн. Гэсэн ч тэд “Сирийн шинэ арми” нэрээр зүсээ хувиргаад байна. Тэдний зорилго нь нөхцөл байдлыг тогтворгүй болгох юм.  Одоогоор Шаддади хуаранд 750, "Эт-Танф" баазад 350 дайнч байрлаж байгаа гэж бид үзэж байна” гэжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ