Б.Батзаяаг дахин хорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 16:23:18

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг шүүх гаргажээ. 

Прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр энэ хэргийг дахин хэлэлцэж шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргажээ. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьж байгаад  11 дүгээр сарын 13-нд  батлан даалтаар гаргасан юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн батлан даалтад гаргасан юм. Мөн  БНСУ-ын бас нэгэн иргэнийг гадуур байцааж байгаа. Б.Батзаяаг батлан даалтад гараад хэрэгт холбогдох бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн  хардлагаар дахин хорих болсон аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ