Ирэх онд 114 арга хэмжээ хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлд тусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-19 21:28:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд  4 бүлэг, 22 зорилт, 114 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар  баталлаа.
“Байгаль орчин, эрдэс баялаг, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд Арвайхээр сумын хог хаягдлыг ангилан ялгаж, ландфиллийн аргаар дарах, Бат-Өлзий суманд мод модон бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг 10 орчим үйл ажиллагааг төлөвлөжээ. “Эдийн засгийн хөгжлийн бодлого”-ын хүрээнд Бат-Өлзий, Арвайхээр, Богд сумдад хуурай сүүний үйлдвэр байгуулах, ашиглагдахгүй байгаа барилгуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Арвайхээр сумын төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах гэхчлэн 4 салбарт 46 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
“Нийгмийн хөгжлийн бодлого”-ын чиглэлд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, гэр бүл рүү хандсан томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ