В.Путин сонгуулийн штабаа байгуулаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-19 09:38:39
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн штабаа хараахан байгуулаагүй байна гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
 
Д.Песков даваа гарагт буюу өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч В.Путин сонгуулийн штабаа хараахан байгуулаагүй байна. Мөн хэнээр сонгуулийн штабаа удирдуулахаа шийдээгүй байна. Шийдвэр гаргамагц нь бид та бүхэнд мэдээлэх болно” гэжээ.
 
В.Путин энэ сарын 14-нд хийсэн жил тутмын хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ. Ард түмний итгэлийг хүлээсэн, өнгөрсөн жилүүдэд баримталсан бодлогуудыг тууштай дагаж мөрдөж ирсэн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг сайн мэддэг хүмүүсийг би сонгуулийн штабдаа авна” гэж мэдэгдсэн юм.

Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил нь сонгууль болохоос яг гурван сарын өмнө буюу  өчигдөр  албан ёсоор эхэлсэн билээ. Ерөнхийлөгчийн сонгууль нь 2018 оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болно.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ