Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татах эсэхийг өнөөдөр шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 13:26:42

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг онц их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 

Түүнийг яллагдагчаар татаж хорих хугацааг сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх талаар прокурорын шийд гарах юм. Г.Шийлэгдамбыг ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Цагдан хорих байрнаас уржигдар авчирч АТГ-ын байранд байцаалт авсан байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ