БНТУ-ын ЭСЯ гурван үгт хаягтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-11 10:27:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч "Монгол шуудан" ХК-иас санал болгосны дагуу  БНТУ-ын ЭСЯ өөрийн үйл ажиллагаандаа 3 үгт хаягжилтын технологийг албан ёсоор ашиглаж эхэллээ.

Тус ЭСЯ нь хоёр байртай бөгөөд ажлын байр буюу Элчин сайдын яамны байршлыг “///skis.turkey.measuring”, Элчин сайдын өргөөний байршлыг “///alone.retaliate.brick” хэмээх 3 түлхүүр үгийн тусламжтайгаар харах боломжтой.

Хаяг байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй манай улсад 3 үгт хаягжилтын системыг 2016 оноос эхлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн. Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3мх3м квадратад хуваан тус бүрт нь гурван үгийн нийлбэрийг оноон өгснөөрөө онцлог бөгөөд энэ нь огт хаяггүй эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх бүрэн боломжийг олгож байгаагаараа давуу талтай. 
 
Одоогоор энэхүү технологийг ХААН банк, Монгол шуудан, Таван Богд фүүдс гэх мэт байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Турк Улсын ЭСЯ ирж буй шуудан болон ачааг хүндрэл сааталгүйгээр хүлээн авах зорилгоор ийнхүү ЭСЯ-ны яам болон Элчин сайдын өргөөний шуудангийн хаягийг шинэчлэхийн хамт “what3words” хаягжилтийн системд бүртгүүлж гурван үгт хаягтай болсон аж.
 
Б.Туул
 
Холбоотой мэдээ