Хүн ам, орон сууцны тооллогын комиссыг Ерөнхий сайд ахална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00 цагаар тогтоон, тооллогыг зохион байгуулах Улсын комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа.
Хүн ам, орон сууцны тооллого явуулахад төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний оролцоо шаарддаг бөгөөд ихээхэн хөрөнгө хүч шаардсан улсын хэмжээний хамгийн том компанит ажил юм. Иймээс холбогдох хуулинд хүн ам, орон сууцны тооллогыг хоёр жилийн өмнө товлож, зохион байгуулах бүрэлдэхүүнийг батална хэмээн заасны дагуу УИХ-аас өнөөдөр тооллого явуулах товыг ийнхүү тогтоож буй нь энэ юм.
Гишүүд статистикийн мэдээлэл бусад төрийн байгууллагын мэдээлэлтэй зөрдөг гэдгийг дурдаад мэдээллийн зөрүүг арилган, статистикийн үнэн зөв мэдээллийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа эл асуултад, "Монгол Улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллогыг, таван жил тутам завсрын тооллогыг явуулдаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсрын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан байна. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийг зөрүүлэхгүй байх үүднээс ЭМЯ, Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж байна. Тухайлбал, төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдэд тэр даруйд нь регистрийн дугаар олгон мэдээллийн санд оруулж эхэлсэн" гэсэн тайлбарыг хийж байв.
Гишүүд асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслүүдийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Б.Туул