Өвсний фондын агуулахыг ариутгах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-08 13:16:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн зарим асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал Өвөрхангай аймагт Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл зэрэг 10-аад сум өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа бөгөөд тэдгээр сумдын ард иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг шаардлагатай үед цаг алдалгүй хүргэж байх талаар аймгийн Засаг дарга үүрэг өглөө. Мөн улсын Онцгой комиссоос Өвөрхангай аймагт "Өвс, тэжээлийн төв" байгуулахаар болсны дагуу улсын нөөцийн салбар цэгүүд, өвсний агуулахуудыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэхээр болов.
Дашрамд дурдахад Өвөрхангай аймагт тэжээл 15000, өнжсөн өвс 6000, шинэ өвс 10000 төгрөгийн үнэтэй байна.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ