Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-12-07 15:39:41
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ.
Энэ үеэр улс, аймгийн баяр наадмаар шинээр цол, чимэг авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Монгол Улсын шинэ начин Б.Хишигбаатар түрүүлж, аймгийн шинэ арслан Э.Даваажаргал үзүүрлэж, аймгийн шинэ заан Д.Ганцоож, аймгийн шинэ харцага Г.Гантулга нар шөвгөрлөө. Мөн шатар, гар бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдаж шалгарсан баг тамирчдад шагнал гардууллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаан бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа төлөөлөгчид Улсын баатар М.Жанчивын хөшөөнд цэцэг өргөж, Цагдаагийн болон ОБГ-ын бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал хийлээ.
Хорин таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 180 хүн аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа юм байна.
                                                                                                                       Ш.Цоодол
 
Холбоотой мэдээ