Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж 81,8 хувийн саналаар дэмжсэнгүй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хоригт хөрөнгө оруулалтыг нэмсэн байна гэжээ. Үнэхээр зарлагыг ингэж өсгөх бодит шаардлага байгаа юм. Ихэнх хөрөнгө оруулалтын зардал сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн мөнгөн дүнгүүд тусгагдсан байгаа. Хүүхдийн мөнгөний тухайд 60 хувьд хязгаар тавьж буйг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор хэлэлцээр хийж байгаа. ОУВС -гаас гадна бусад донор орнуудын зээлийн нөхцөлтэй уялдуулах шаардлагатай учир цаг их орж байна" гэв.

ЕТГ-ын дарга З.Энхболд "Сангийн яам зураг төсөлгүй хэд хэдэн ажилд төсөв олгосон. Уг нь өмнөх парламентын үед энэ жишгийг халсан. Гэтэл УИХ-ын гишүүд 3 тэрбум өгч буй нь буруу. Багийн даргад 30 сая төгрөгөөр машин авахаар төсөвлөсөн байна. Аймгуудад агентлагийн байр нэмж барих шаардлага байхгүй. Энэ мэтээр маш их мөнгө хэмнэх боломж байгаа. Төсвийнхөө реформыг сайн хийгээч л гэж байгаа юм. Зарим дүнгүүд бүхлээр явж байгаа учраас гишүүд мэдээгүй баталсан" гэж тодотголоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Хоригийг хүлээж авах талаас нь УИХ ажиллаасай гэж хүсч байна. Зураг төсөлгүй баахан зардал баталж байхаар хүүхдүүддээ мөнгийг нь өгье. Бид гадны байгууллагаас хүүхдийн мөнгөө хэрхэн олгохыг асуугаад сууж байна. Хэт олонхи гэдгээрээ түрүү барьж, төрийн ажлыг явуулж болохгүй. Хоригийг нухацтай хэлэлцэх ёстой байтал шууд энэ долоо хоногт багтаж, хүлээж авахгүй буцаахаар яарч байгаа нь буруу" гэсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 81.8 хувь нь хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.
Н.Туяа