Модон үйлдвэрлэлд Зиг заг технологи нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-05 18:42:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгальд ээлтэй материал, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, техник технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ” хэмээн тусгасан.
Энэ хүрээнд Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн дэмжлэгтэйгээр модон эдлэлийн үйлдвэрлэлтэнд Зиг Заг технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал зүймэл модон хавтан, гэрийн унь, хана зэргийг үйлдвэрлэх Зиг Заг тоног төхөөрөмжийг ирэх онд багтаан оруулж ирэх юм.
Зиг Заг нь байгаль орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд наамал зиг заг хавтангаар хийсэн хаалга, шал зэрэг нь дулааныг тусгаарлах өндөр чадвартай, элдэв цууралт гажилт өгдөггүй, бат бөх, хөнгөн байдаг аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ