16 сумын нутагт бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-05 15:07:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран зудын эрсдэлийг үнэлэх аргачлалын дагуу судалгаа хийлээ. Энэ хүрээнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг нарийвчлан гаргасан байна.
Бэлчээрийн ургамлын гарц олон жилийн дунджаас 1,0-1,5 дахин бага болжээ. Мөн нийт нутгийн гурван хувьд бэлчээр хангалттай буюу 50 хувь хүртэл илүү нөөцтэй, таван хувьд бэлчээр хэвийн, 33 хувьд бэлчээр 1-3 дахин хэтэрсэн, 25 хувьд 3-5 дахин хэтэрсэн, 34 хувьд 500-аас дээш хувиар хэтэрсэн гэх үзүүлэлттэй байна.
Төгрөг, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар бэлчээрийн даац хэвийн, бусад 16 сумын нутагт олон дахин хэтэрсэн тул мал өвөлжүүлж, хаваржуулахад бэрхшээл учрахаар байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ