Лалын босогчдын “Талибан” хөдөлгөөний толгойлогчдыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-04 19:12:58
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн амралтын өдөр Афганистаны агаарын цэргийн хүчнийхэн Газни хотод агаараас цохилт өгөх ажиллагаа явуулан лалын босогчдын “Талибан” хөдөлгөөний гурван толгойлогчийг устгасан тухай тус хотын Цагдаагийн газрын дарга Мохаммед Заман мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

“Лалын босогдчын “Талибан” хөдөлгөөний дайнчдыг тээвэрлэж явсан цуваанд Афганистаны агаарын цэргийн хүчнийхэн цохилт өгснөөр тус бүлэглэлийн гурван толгойлогчийг устгаж, зургаан гишүүнийг нь шархдуулсан” хэмээн Мохаммед Заман тэмдэглэн хэлжээ. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ