УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-01 10:42:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдээс гадна Гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхээр болсныг танилцуулсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдын мэдээллийг хаалттай горимоор сонсох саналтай байгаагаа хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд хариуцлагагүй хандаж байна. Чуулган 10 цагтаа эхлэхгүй байна. Дөчин минут хүлээсний дараа хуралдаан эхэлж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдэв.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд, "Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй холбогдуулж асуулт авч тайлбар авах болно. УИХ-ын дэгээрээ л чуулган явж байна. Тиймээс хаалттай горимоор хуралдах шаардлагагүй" гэсэн хариу тайлбар хийсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг баталж, эхний асуудлаа хэлэлцэж эхлэв.
Б.Туул
Холбоотой мэдээ