Хөдөө замд машины ослоор 4 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 12:21:46

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдрийн байдлаар 398 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  323 дуудлага бүртгэгдсэн байна.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрнээс  зүүн тийм 27 км замд "N.Tida"  маркийн авто машин онхолдож  жолооч 23 настай эрэгтэй Э, зорчигч 54 настай эрэгтэй Ж , 40 настай эмэгтэй  М, 04 сартай эрэгтэй О нарын дөрвөн хүн нас барж нэг хүн хүнд гэмтсэн ноцтой осол болжээ. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын  Баян багийн нутаг Охин хөтөл гэх газар Т.Land Criuser  маркийн Е жолоочтой авто машин онхолдож  жолооч 25 настай эрэгтэй нас баржээ. Сүүлийн өдрүүдэд цас орж хальтиргаа гулгаа үүссэн тул хөдөө орон нутагт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ