Энэтхэгт суралцах төрийн албан хаагчдаас шалгалт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-28 20:52:58
Увс /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж тэнцсэн төрийн албан хаагчдаас ярианы шалгалт авахаар тус улсын Элчин сайдын яамны хоёр ажилтан энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.
Ярианы шалгалтад Увс аймгаас ес, Ховд аймгаас найм, Баян-Өлгий аймгаас нэг хүн оролцжээ. Тэнцсэн төрийн албан хаагчид Энэтхэг улсад мэдээллийн технологи, англи хэл, аялал жуулчлалын чиглэлээр гурван сарын курсад хамрагдах эрхтэй болох аж. Одоогоор шалгалтын дүн эцэслэн гараагүй байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ