Д.Амарбаясгалан: Намын нэр хүндийг сэвтүүлж, авлигад автсан гишүүнийг хөөх хүртэл хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар ээлжит Их хурлаас гарсан үр дүн, шийдвэрийн талаар МАН-ын Eрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан, Хяналтын ерөнхий хорооны дарга Батбаатар болон бусад удирдлага, газрын дарга нар мэдээлэл хийв.
Тус намын ЕНБД-аар улиран сонгогдсон Д.Амарсайхан "МАН-ын 28 дугаар Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Анх гурван хоног хуралдахаар төлөвлөсөн ч таван хоног болж сунасан. Учир нь Их хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцож, олон хүн санал бодлоо илэрхийллээ. Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Журам зөрчсөнөөс шалтгаалж 30 гаруй төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон.
Их хурал Монгол ардын намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын ХХҮII их хурлаас хойш Намын бага хурал, Удирдах зөвлөл, намын Ажлын албанаас хийсэн ажлын талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл, намын Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэлийг тус тус хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.
Бага хурлын гишүүдийн тоог 59-өөр нэмж, УЗ-ийн гишүүдийн тоог 5-аар багасгав
МАН-ын Их хурлаар Дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин ямар өөрчлөлт орсон талаар танилцуулахдаа, намын дотоод амьдралд тулгарч буй олон асуудлыг оновчтой зохицуулах, намын үйл ажиллагааны эмх цэгц, дэг журмыг сайжруулах, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон заалт орсон гэв. Тухайлбал, МАН-ын бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгож нэмэгдүүлэн, бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь анхан шатны байгууллагын төлөөлөл байх квот тогтоосон байна. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд 33 байсныг бууруулж 29 болгон, бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байсныг 30-аас доошгүй хувь болгон өөрчилжээ.
Их хурлын үеэр төлөөлөгчдийн гол хөндсөн асуудал нь эв нэгдлийн талаар байсан гэдгийг ЕНБД нь онцолж байв. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд эв эеэ хичээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг эрмэлзэж ажиллахаар намын Дүрэмдээ тусгаж өгчээ. Хэрэв энэ зарчмыг хангаагүй бол хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. "Хариуцлагыг өндөржүүлэх үүднээс Хяналтын ерөнхий хорооны даргаар Батбаатар, Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Т.Баасандорж сонгогдон ажиллаж байна. Цаашдаа намын эв нэгдлийг хангах чиглэлээр намын дотооддоо ёс зүйн асуудал ярьдаг, хариуцлага тооцдог зарчим барьж ажиллана" хэмээн ЕНДБ Д.Амарбаясгалан хэлэв.

Үүнээс гадна Их хурлаас “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталсан. Шинэ “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн гол агуулга нь намынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодотгож, үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг илүү тодорхой болгож байгаа юм. Намын мөрийн хөтөлбөр нь үндсэн 3 хэсэгтэй бөгөөд “Эрх чөлөө-тусгаар тогтнол”, “Шударга ёс-хариуцлага”, “Эв нэгдэл-итгэл зүтгэл” гэсэн хэсэгтэй аж. "Мөрийн хөтөлбөр бол намын бүхий л үйл ажиллагаанд баримтлах үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмууд юм. Манай нам засгийн эрх барьж байх үедээ ч, сөрөг хүчин болсон ч улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхан байдлын төлөө аливаа асуудалд энэхүү үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмуудыг баримталж шийдвэр гаргах хөтөч, жанжин шугам юм гэсэн уриалга гаргалаа" хэмээн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэллээ.
Дараа нь тэрбээр гишүүдийн асуултад хариулав.
-Намын бүлгийн талцал ариллаа гэж танай намын удирдлагууд мэдэгдэж байсан. Үнэхээр эвдрэл, үйл ойлголцолгүй болж чадсан гэж үзэж болох уу?
-Шинээр сонгогдсон намын дарга ч, Их хурлын төлөөлөгчид ч намын эв нэгдлийг хангах нь хүн бүрийн үүрэг хэмээж, онцгой анхаарч ажиллах чиглэл өгсөн. Намын дарга сонгогдсоныхоо дараа тодорхой хэлсэн. 33, 32 гэсэн бүлэг байхгүй, өмнө нь ч байгаагүй. Энэ бол үзэл бодлын өрсөлдөөн байсан гэдгийг дахиж хэлмээр байна. Түүнээс нам хагараад хоёр тийш гарсан зүйл байхгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд ч эв эеэ ололцсон.
-Ёсзүйн хороо дахин байгуулагдаж байна. Цаашид намын гишүүдийн ёсзүйн асуудлыг хэрхэн хөндөх вэ?
-2013 он хүртэл Ёсзүйн хороо байсан. Тэр үед ёсзүйгээ алдаж, намын нэр хүндэд сэвтэй үйл ажиллагаанд холбогдсон, авлигад өртсөн гишүүдийг намын Ёсзүйн хороогоор оруулж, намаас хөөх хүртэл арга хэмжээ авч байсан. Одоо ийм арга хэмжээнүүдээ аваад явна. Намын гишүүдийн ёсзүйг сахиулах чиглэлд онцгой анхаарч ажиллана.
-Намын ЕНБД-ын эрх хэмжээ хэр нэмэгдсэн бэ?
-Намын дүрэмд "Эрх барьж буй үед намын дарга, сөрөг хүчин байх үед ЕНБД Удирдах зөвлөлөө даргална" хэмээх заалт байсан. Үндсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд ЕНБД намын байрны ажлын аппаратны дарга байсан. Сая орсон өөрчлөлтөөр ЕНБД Удирдах зөвлөлөө даргалж, Удирдах зөвлөлөөс гарах улс төрийн шийдвэрийг хариуцах эрх нь нээгдэж байгаа. Ингэснээр эрх барьж буй үед намын даргын хэмжээгүй эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлан, хяналт тавих, шинэчлэлийн бодлогыг нь дэмжих зэрэг олон боломж нээгдэж байгаа аж.
-28 дугаар Их хурлаас гарсан үр дүн, ололт амжилтыг дүгнээд хэлбэл?
-Дүгнээд хэлэхэд, намынхаа эв нэгдлийг хангаж, олон нийтийн өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд амжилттай оролцох зорилтыг тавьсан Их хурал боллоо.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал