АН-ын бүлэг Нийслэлийн 2018 оны төсвийн төслөөр завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авлаа.
Нийслэлийн төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын даргад өргөн барьж, төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. Гэвч төсөлтэй нарийн танилцах хугацаа байгаагүй тул ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлтийг НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү гаргав.Тэрбээр, "Нийслэлийн төсөв бол Монгол Улсын 1.3 сая хүний аж амьдралтай холбоотой. Тиймээс нарийн, нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй" гэв.
Хотын даргын зүгээс, “2017 оны улсын төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнтэй холбоотой 2018 оны төсвийг боловсруулах, хэлэлцэх асуудал ч тодорхой хэмжээгээр хойшилсон. Хуулийн дагуу Нийслэлийн төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 05-наас өмнө батлах ёстой. Тиймээс завсарлага авахгүйгээр батлах нь зөв” гэсэн тайлбар хэллээ.
Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан 2018 оны Нийслэлийн төсвийн төслөөр завсарлага авах асуудлаар МАН болон АН-ын бүлгийн дарга нарыг зөвшилцөх үүрэг өгсөн юм. Бүлгийн дарга нар зөвшилцсөний дараагаар гурав хоногийн завсарлага авч буйгаа АН-ын бүлгээс мэдэгдлээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын тухай, Нийслэлийн 2018 оны өмч хувьчлалын тухай асуудлаар нэг хоногийн завсарлага авах боллоо.
Ийнхүү Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 28-ны 09.00 цагт хэлэлцэх болов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр