Цагдаагийн байгууллагын 21 алба хаагч цол нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-27 11:51:16
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Улс тунхагласны 93 жил,  Монгол улсад Цагдаагийн байгууллага үүссэний 95  жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын А64 тушаалын дагуу Орхон аймгийн цагдаагийн газрын 21 алба хаагчид цол олголоо.
Аймгийн Цагдаагийн газрын, захиргаа удирдлагын хэлстийн дарга Д.Мөнхбатад хурандаа, Хэв журмын тасаг, архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч Ц.Болдод дэд хурандаа цол олголоо. Ахлагчид дөрвөн жилд, офицерууд гурван жилд нэг удаа цол нэмдэг юм. Мөн гэмт хэрэг илрүүлэх, шийдвэрлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр зэргийг үнэлэн цол олгодог ажээ.  
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ