Сүүний чиглэлийн үнээнд зохиомол хээлтүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-24 14:09:31
Увс /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн Үдийн цайны сүүний хангамж болоод Улаангом сумын эрчимжсэн аж ахуй эрхлэгч нарын үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төвийн техникчийг Увс аймагт урьж ирүүлээд байна.
Энэ хүрээнд Улаангом сумын 1, 8, 9-р багийн эрчимжсэн аж ахуй эрхлэгч найман иргэн, аж ахуйн нэгжийн 30 үнээнд шилмэл үүлдрийн өндөр ашиг шимт Симментал, Герефорд бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийж байна. Энэ ажлыг Улаангом сумын ЗДТГ-аас ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран хийж байгаа аж. Сүүний чиглэлийн үнээнд зохиомол хээлтүүлэг хийх ажил өнгөрсөн жилээс Улаангомд эхэлжээ. Хамгийн гол нь зохиомол хээлтүүлэг хийсэн үнээнийхээ хээлийг хаяулахгүй байх тал дээр эзэд нь анхаарч ажиллах ёстой гэнэ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ