МАН-ын ЕНБД-аар Д.Амарбаясгаланг улираан сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-24 09:23:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр орой Тусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгов.  
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн бол танхимаас намын гишүүн Б.Баярмагнайг дэвшүүлэв. Улмаар Санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ