Долоон иргэн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-23 19:46:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын зургадугаар багийн 17/06 тоотод оршин суугч долоон иргэн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн талаарх дуудлага энэ сарын 21-ний өдрийн 20.57 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан 4 албан хаагч, 1 нэгж техниктэй бүрэлдэхүүн хаягийн дагуу очиж Цагдаагийн байгууллагын албан хаагч нартай хамтран үзлэг хийжээ. Үзлэгийн явцад ханан зуухнаас утаа гарч, тухайн үед гэрт байсан хүмүүс ухаан алдаж унасан болох нь тогтоогдсон байна. Тэдний дотор 1-14 настай дөрвөн хүүхэд байжээ.

Нэгдсэн эмнэлгээс өгсөн мэдээгээр угаартсан иргэдэд эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ