Энэ онд 1200 гаруй иргэнд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-23 12:47:17
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд 2017 онд нийт 130,20 га газрыг 1277 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөж, биелэлт 28 хувьтай байгаа аж.
Тодруулбал, шинээр 129,92 га газрыг 1275 иргэнд, одоо эзэмшиж байгаа 25,56 га газрыг 242 иргэнд, аж ахуйн зориулалтаар 0,28 га газрыг хоёр иргэнд өмчлүүлэхээр тус тус төлөвлөжээ.
 
Хэнтий аймгийн ГХБХБГ-аас авсан мэдээллээр өнгөрөгч гуравдугаар улирлын байдлаар 19083 иргэнд 2108.6 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19080 иргэнд 2105.13 га,
шинээр 1113.4 га газрыг 12120 иргэнд, одоо эзэмшиж байгаа 991.8 га газрыг 6960 иргэнд, аж ахуйн зориулалтаар гурван иргэнд 0.17 га газрыг өмчлүүлжээ.
Тус аймгийн хэмжээнд газар өмчлөлийн явц 26 хувьтай байна. Газар өмчлөлийн явцыг сумдаар авч үзвэл Баянхутаг, Галшар, Батноров, Норовлин сумд 2-10 хувь, Дархан, Цэнхэрмандал, Баян-Адрага, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр сумд 11-20 хувь, Баянмөнх, Баян-Овоо, Биндэр, Дадал сумд 21-30 хувь, Хэрлэн, Батширээт сумд 43-44 хувьтай байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ