Улиастай сумын орох гарах постуудад 24 цагийн хяналт шалгалтыг хийж байгаа гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сум “Завхан түншлэл“, “Сартуул гүртэн“ “Одчим нар“ хоршоодтой гурвалсан гэрээ байгуулж 100 гаруй мянган толгой малыг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга туулгалтанд хамруулжээ.
Мөн 14,2 мянган м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн Сартуул үүлдрийн 56 хуц, Буурал омгийн 23 ухныг сумын малчиддаа гэрээ байгуулан олгож мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын чанарыг сайжруулах ажлыг хийжээ. Дашрамд Улиастай сумаар дамжин мал, махны худалдаа арилжаа явагддаг тул малыг эрүүлжүүлэх, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил нь нэн чухал юм. Өнөөдрийн байдлаар аймгийн төв, Улиастай сумаас гарах болон орох постуудад мал, махны ариутгал, халдваргүйжилт, хяналт шалгалтыг байнга хийж байгаа талаар Улиастай сумаас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн