Бразили улс цахим виз олгож эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-22 15:29:25
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразили улс Австрали, Канад, АНУ болон Япон улсын иргэдэд цахим виз олгож эхэлсэн тухай Өмнөд Америкийн хамгийн том тус улсын гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

“Бразилийн цахим виз нь 40 ам.долларын үнэтэй бөгөөд энгийн визээс илүү хямд байдаг. Визийн хүчинтэй байх хамгийн их хугацаа хоёр жил бөгөөд сонирхсон хүн Бразилийн консулын газруудын сүлжээгээр дамжуулан уламжлалт аргаар виз мэдүүлэх боломжтой  юм” гэж дээрх мэдээнд дурджээ.

“Энэхүү санаачилга нь визийн мэдүүлгийг хурдан шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж тус цахим хуудаст тэмдэглэжээ.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ