Тогтмол хуримтлал хийх арга барилыг иргэдэд эзэмшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өрхийн өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, мөнгөний гачигдлыг даван туулах чадварыг сайжруулах зорилгоор "Дундын хадгаламжийн бүлэг" төслийн загварыг орон нутагт хэрэгжүүлж байна.
Тус төслийн загварыг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлэх, төслийн үр дүнг тогтвортой үлдээх зорилгоор "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын "Баянхонгор-2" Орон нутгийн хөтөлбөр/ОНХ/, "Хонгорын Зөн" ТББ хамтран иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад "Баянхонгор-2" ОНХ-ийн зорилтот долоон сумын төлөөлөл хамрагджээ.

Сургалтын хүрээнд ард иргэд зохион байгуулалтад орж, бага багаар ч болов тогтмол хуримтлал хийх арга барилд суралцан, санхүүгийн сахилга батад суралцах юм. Мөн хуримтлуулсан сангаасаа зээл авч эрүүл мэнд, боловсрол, бичил бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, хоол хүнс, түлээ нүүрс гэх мэт зардлуудаа хялбархан шийддэг болох аж.
Б.Мөнхзул
Б.Мөнхзул