Моно драмын жүжгийг тайзнаа анх удаа амилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт драмын театраас өвөл цагийн тоглолтоо шинэ урсгал, өвөрмөц сэтгэлгээ бүхий жүжгүүдээр нээж байна. Тодруулбал ерөнхий найруулагч, зохиолч Э.Дашзэвгийн “Үнэртэнд шунагч”, “Гүдүла” зэрэг монодрамын жүжгүүдийг энэ сарын 20-иос эхлэн үзэгчдийн хүртээл болгох юм.
Нэг хүний жүжиг буюу монодрам нь жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирч, үзэгчидтэй эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр сэтгэлзүйн асуудлыг хөндөн өрнүүлэх ба жүжигчнээс нарийн мэдрэмж, хүч шаардсан урлагийн онцгой төрөл аж. Тиймээс дээрх жүжгүүдэд аймгийн ХДТ-ын залуу уран бүтээлчид болох Н.Гансэлэм, Н.Ариунаа нар тус бүр 4-5 дүр бүтээн үзэгчдийн бодол, оюуныг хөглөх юм.
Залуу найруулагч Э.Дашзэвгэ өөрийн бичсэн жүжгийн зохиолуудыг эмхэтгэн “Моно сэрлийн бичиглэлүүд” хэмээх номыг хэвлүүлж, үзэгч, уншигчдад абсурд болон монодрамын талаар шинэ мэдээлэл, шинэ ойлголт өгөхөд бэлэн болоод байна. Номыг жүжгийн билетийн хамт борлуулж байна.

Б.Батчимэг