УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдлоо.
Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал буюу Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр хуваарьт оруулжээ. Уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаас өмнө Нээлттэй сонсгол зохион байгуулан хэлэлцэнэ хэмээн Ажлын хэсэг байгуулсан. Тиймээс өнөөдөр хуваарийн дагуу хэлэлцэх эсэх нь тодорхойгүй юм.

Н.Туяа