Ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байр, тоног төхөөрөмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-15 14:39:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ахуйн үйлчилгээний төвүүдийг бий болгож, явуулын үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжиж байна.
Булган сумын ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг үйлдвэрлэл эрхлэх ажлын байраар ханган хоёр давхар барилга, “Зах зээл бэлчээрийн удирдлагын менежмент” төслөөс 38.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хөнгөлттэй нөхцөлөөр олгож дэмжлэг үзүүлжээ. Ахуйн үйлчилгээ эрхлэгчид ажлын байрандаа арьс ширэн эдлэлийн сургалт, үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар 2.9 сая төгрөгийн хөрөнгө гаргаж Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн бүх ажилчдын өвлийн гутлыг орон нутгийн захиалга гутал үйлдвэрлэгчээр оёулж, үйл ажиллагааг нь дэмжлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ