Мастер гэрэл зурагчин үзэсгэлэнгээ гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын мастер гэрэл зурагчин С.Энэн-Аа “Зуун дамжсан гэрэл зургууд” үзэсгэлэнгээ аймгийн Ахмадын өргөөнд энэ сарын 13-16 өдрүүдэд зохион байгуулж байна.
“Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд аймгийн ЗДТГ, Гэрэл зурагчдын холбооноос дэмжин хамтарч буй үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд үе үеийн гэрэл зурагчид, ахмадууд, аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гэр бүлийнхэн нь оролцож, түүний 40 гаруй жил сэтгэл, зүтгэлээ зориулсан уран бүтээлийн урланг үнэлэн дүгнэлээ.
Он цагийн уртад аливаа зүйл бүдгэрэн мартагддаг бол гэрэл зургийн хальсанд үлдсэн түүх хэзээ ч арилдаггүй. Тиймээс С.Энэн-Аа зурагчны бүтээл туурвил нь өөрийн ур чадварыг илтгээд зогсохгүй, Өвөрхангай аймгийн зуун дамжсан хөгжлийн түүхийг ч харуулж байгаа юм. Тэрээр “Би ХХ зууны төгсгөлд ид залуудаа ажиллаж, нэлээн ч их зураг авч хадгалсан. Урд зууны зургууд ихэнхдээ хар зураг байна. ХХI зуунд ч багагүй хөдөлмөрлөөд явж байна. Шинэ зууны уран бүтээл дандаа өнгөт хальсанд буусан байна” гэж онцолж байлаа. Мастер зурагчны гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхохоор хөгшин залуу, малчин иргэд өргөнөөр оролцож, “Байгалиас заяасан зурагчин хүн гэж үнэлдэг учраас зорьж ирсэн” гэдгээ дуулгаж байлаа.
Үзэсгэлэнгийн үеэр 1990 оноос хойш хэрэглэж байсан гэрэл зургийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байв.

Б.Батчимэг