Сайд нар амралтын өдрөөр салбартаа ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны эдийн засгийн байдал хүнд, нийгмийн тодорхой асуудлууд шийдлээ хүлээж буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар амралтгүй ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар нүүрсний экспортын биет хэмжээ буурч байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллав. Сайд нарын зүгээс нүүрсний экспорт буурч буй шалтгаан нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах замаар цаашид явуулах бодлогын арга хэмжээгээ тодорхойлохыг зорьж байгаа юм.

Мөн өнгөрөгч бямба, ням гарагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг малчдын өвөлжилтийн байдал болон өвс тэжээлийн бэлтгэл, хүнсний нөөцийн салбарын асуудлаар Сэлэнгэ аймагт ажиллалаа. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. Шинэ Засгийн газрын сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ч салбарынхаа бодлогын хүрээнд шийдэх шаардлагатай асуудлууд дээр анхаарал тавин ажиллаж байгаа нь энэ юм.