"Шавь лам нарыг хөгжүүлэх төв" шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ганданпунцоглин хийдийн дэргэдэх “Шавь лам нарын хөгжлийн төв” -ийн барилга ашиглалтад орлоо.
“Бүрэн хийц” ХХК-иас 2014 онд эхлүүлсэн барилгын ажлыг “Бат угсралт консракшн” ХХК-иас бүрэн дуусгаж түлхүүрийг гардуулж өгөөд байна. Уурын зуух, худаг, цэвэр усны холболт, цахилгаан эрчим хүчний станц, бохирын цооног гэхчлэн дэд бүтцийн бүх асуудлыг цогцоор нь шийдсэн барилгын ажилд Ганданпунцоглин хийдээс 400 гаруй сая төгрөг, сүсэгтэн олон, аж ахуйн нэгж, компаниудын хандиваар 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Шавь лам нарын байр баригдсанаар хүүхдүүд хийдийнхээ дэргэд тав тухтай, чанд сахилга баттай орчинд амьдарч, суралцах болно. Хүүхдүүдийн хичээлдээ суух, давтах, амрах, хооллох, хурал ном хурах зэрэг нь тодорхой хуваарийн дагуу явагдсанаар гадуур дэмий сэлгүүцэх, телевиз үзэх, утсаараа оролдох зэрэг цагийг үр бүтээлгүй өнгөрөөх нь багасна” хэмээн хамба лам Я.Ганзаяа хэлэв.
Шавь лам нарын хөгжлийн төвд лам хүүхдүүд байрлахаас гадна сүсэгтэн олныг хамруулсан сургалт, лекц, уншлагын зан үйлүүд, уламжлалт анагаах ухааны эмнэлэг, номын сангийн үйл ажиллагааг явуулах аж.

Б.Батчимэг