Улсын арслан П.Бүрэнтөгс сургуульдаа чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-03 17:56:48
Увс /МОНЦАМЭ/.Монгол Улсын залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулиас бөхийн гараагаа эхэлсэн байна. Тэрбээр бөхийн эрдэм заасан Л.Бат-Очир багшдаа болон сургуулийнхаа түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөт бөхийн иж бүрэн стандарт дэвжээг сургуульдаа бэлэглэжээ.
Тус сургуулийн сурагчид энэ сарын 1-ээс эхлэн улсын арслангийнхаа бэлэглэсэн дэвжээн дээр дасгал сургуулилтаа хийж эхэлсэн байна. Баярлаж талархсан хүүхэд багачууд П.Бүрэнтөгс ахыгаа Монгол Улсын аварга болоорой хэмээн ерөөжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ