Мэдээллийн уршгаар бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх хандлага нэмэгдэж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгээс өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н. Оюундарь ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр "УИХ-аар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаа энэ үед нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар нар багтсан. Ажлын дэд хэсэг мөн байгуулагдсан байгаа. Бид ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Зөвхөн Улаанбаатараар ажиллах хүрээг хязгаарлахгүй. Орон нутагт хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж байна, хохирогчийг хамгаалах талаар юу хийж байна, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан Хамтарсан багийн ажлын чанар ямар байгаа вэ гэдгийг хянаж үзнэ. Мөн 2018 оны төсөв хэлэлцэж байгаа энэ агшинд зарим хүндрэлтэй асуудлын зардлыг нэмж тооцно" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Энхбаяр "Дөрвөн багц хуулинд үнэлгээ хийх ажил явуулж байна. Хэвлэл мэдээллээр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд цацагдаж, олныг цочроож байна. Уг мэдээллийг өргөн цар хүрээтэй цацсанаас болж бага насны хүүхдүүд хүчирхийллийн золиос болох хандлага нэмэгдэж байна. Хэдийгээр олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж, шийдвэр гаргагчдыг асуудлыг шийдэхийг уриалж, тэмцлийн олон арга хэмжээг авч байгаа боловч нөгөө талаараа хэргийг нарийвчлан мэдээллэх нь шулуухан хэлэхэд гэмт хэрэгтнүүдэд сэдэл өгч, энэ хэргийг үйлдэх сэдлийг төрүүлэх хандлага бодитойгоор ажиглагдаж байна. Асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй. Өмнөх Эрүүгийн хуульд ч, шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд ч хамгийн өндөр ял шийтгэлтэй таван гэмт хэргийн нэгд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг багтдаг" гэв.
Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн П. Оюунчимэг "Дэлхийн эрх зүй, соёл өндөр хөгжсөн орнуудын ял шийтгэлийн бодлогод манай байгууллага судалгаа хийсэн. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн бүх насаар нь буюу 20-25 жилийн ял оногдуулсан байдаг. Манай улсад аав, ах, дүү, амраг садан, ойрын төрлийн хүн нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс гомдолгүй гэсэн ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй. Гэхдээ хуулийн байгууллагуудын ажлын уялдаанаас болж ял завшин эрх чөлөөтэй явж байгаа хүн бий юу гэдэг бол өөр асуудал. 1613 өсвөр насны охин ээж болсон тухай бид өмнө дэлгэсэн. Эдгээр охид бүгд хавьтагчтай. Тэгвэл 1613 хүнийг садар самуунд уруу татсан буюу бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, эсхүл хүчиндсэн хүн шүүхээр ялтан болоод шоронд явах ёстой. Тэгэхэд энэ хооронд хичнээн хүн ял завшиж эрх чөлөөтэй явж байгаа вэ гэх асуудал нэн түрүүнд тавигдах ёстой. Далд нуугдмал байсан асуудлуудыг гаргаж тавьснаар хүчирхийллийн гомдол мэдээллүүд маш их ирж байгаа" гэлээ.

Б.ЭНХБАЯР: 14-ӨӨС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ХЭРЭГ
НАСАН ТУРШИД НЬ ХОРИХ ЯЛТАЙ
Уулзалтын үеэр сэтгүүлчид мөн холбогдох байгууллагуудаас асуулт асууж, хариулт авсан юм.
-Хохирогч хамгааллын асуудал дутмаг байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Хохирогчийг бүрэн хамгаалж чадаж байна уу?
-ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байрны асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 12 дугаар сард батлагдсан. Хууль батлагдсанаасаа хойш нэг сарын дотор үйлчилсэн. Хэрэгжилтийг хангах хугацаа богино байсан. Гэхдээ энэ хуулийг дагасан 40 гаруй журам, сургалт, нэг цэгийн үйлчилгээ байгуулах асуудлыг Хуульзүй дотоод хэргийн яам, засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон сургалт явуулсан. Хууль сахиулагчдыг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшүүлж, сургалтын хөтөлбөрт тусгасан. Энэ талын асуудлууд нарийн сэтгэлзүй, бусад нарийн мэргэжлээр хүмүүсээ бэлтгэх шаардлагатай байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл соёл ухамсар, уламжлал, эдийн засаг нийгмийн байдалд хамаарагддаг үзэгдэл юм.
-Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн ял хөнгөрсөн гэсэн асуудал нийгмийг бухимдуулж байна. Үүнд тайлбар өгөөч?
--ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг насан туршийн хорих ялаар шийтгэдэг заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12.1-д бага насны буюу 14-өөс доош насны хүүхэд хүчиндсэн хэрэгт насан туршид нь хорих ялтай. Харин 14-16 насны хүүхэд хүчиндсэн хэрэг 12-20 жилийн ялтай байгаа. Ерөнхийдөө 2002 оны Эрүүгийн хуулиас ялын бодлого илүү чангарсан. Мөн хүчингийн хэрэгт тэнсэн харгалзах ял олгохгүй, шууд хорих ялаар шийтгэхээр хуульд оруулсан. 2002 оны Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийг хүчиндсэн бол 15-20 жил хорих эсвэл цаазаар авах ялтай байсан. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр цаазаар авах ялыг халсан учраас насан туршид нь хорих ялаар шийтгэхээр болсон. Харин хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон хэргүүд харьцангуй буурах төлөвтэй байна.
Н.Гантуяа