Эцэг, эхчүүд цэцэрлэгийн багшийг орлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-25 22:08:03
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний “Солонго” 4-р цэцэрлэгээс эцэг, эхчүүдийнхээ дунд багш нарын ажлыг хөнгөвчлөх, хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой “Хишиг өдөр”-ийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ үеэр нийтдээ 372 хүүхдийн эцэг, эхээс 100 гаруй ээж, аав гурван өдрийн турш багш, туслах багшийн үүрэг гүйцэтгэж ажиллажээ.
Мөн хүүхдийн сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөх Ш.Алтанцэцэг нэг бүлгээс 12 эцэг эхийн төлөөлөлд “Хүүхэд насыг хайрлаарай” сэдэвт лекц уншсан байна. “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэг нь Сагил сумын цэцэрлэгтэй  холбоотой ажилладаг аж. Энэ хүрээнд тус сумын цэцэрлэгээс 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирж “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон, хамтын ажиллагаагаа сайжруулсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ