Архангай аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-22 18:46:34
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 10-р сарын 20-ны 478 тоот захирамжаар Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймаг, сумдын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, Гамшгаас хамгаалах штаб, аж ахуйн нэгж байгууллагыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 цагаас 10 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд байгууллагын дарга, удирдлагууд, сумдын Засаг дарга, тамгын газрын дарга, албад мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд чөлөө олгох, томилолтоор ажиллах, аялал зугаалга хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах үйл ажиллагааг хориглосон байна.
 
Мөн Гамшгаас хамгаалах штабын сургуулийг зохон байгуулахтай холбоотойгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ сарын 20-27-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамжийг өнөөдөр гаргалаа.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ