Арваннэгдүгээр сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-13 09:46:47

 09.00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.

09.00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд болно.

14.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

 11.00 цагт: Төрийн Ордны Г танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийслэлийн ардчилсан хүчний холбооны чуулгантай холбогдуулан мэдээлэл хийх

10.00 цагт: БНСУ болон Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэмжлэгээр Технологийн дээд сургууль дээр хэрэгжсэн төслийн хүрээнд Сүү, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лабораторийн нээлтийн ажиллагаа Технологийн дээд сургуулийн хичээлийн Б байрны хурлын танхимд болно. Утас: 99072224

10.00 цагт: Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Фридрих-Эбертийн Сангаас хамтран зохион байгуулж буй “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшлийн хамтын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг "Blue Sky" цамхагийн Топаз танхимд болно.

11.00 цагт: Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлээс өвлийн бэлтгэл ажлын асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болж буйг баталгаажуулах Санамж бичиг үйлдэх ёслол “Туушин” зочид буудлын 4 дүгээр давхрын "Сүлд" танхимд болно.

11.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиогдож буй "Мөнх тэнгэрийн бичиг 2015" монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

12.00 цагт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн "Цагийн ажил 5" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд зохион байгуулагдана. Утас: 88029296, 99780944

12.30 цагт: "Ард түмнээ хайрлая" намаас ирэх сонгуультай холбоотой асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт: "Hi-Fi Records"-д дуучин Мөөжигийн "Хүсэл Биелнэ" цомгийн баяр болно. Залуу дуучин маань хэдийгээр хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн гал цогтой, эрч хүчтэй нэгэн бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуулт бүрт хариулт өгч, тоглолтынхоо талаар ярилцана. Утас: 99080565

13.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮХАҮТ-д "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно. Утас: 70109090, 99020785

13.30 цагт: "Чингис хааны дэлхий" хэмээх даяаршлын мянганы глобал төслийг эхлүүлж буй талаар мэдээлэл хийхээр Чингис Хааны Дэлхийн Академийн ерөнхийлөгч П.Давааням хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 99207345, 300995

14.00 цагт: СУИС-ийн 25 жилийн ойд зориулсан "Монгол эрдэнэ" хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд болно. Утас: 96464856

15.30 цагт: "Төмөр нар” уран сайхны киноны нээлт Тэнгис кино театрт болно.

Холбоотой мэдээ