Хэнтий аймгийн малчид 116.7 мянган тн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-21 20:29:52
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд малчид өөрсдийн хүчээр хадлан, тэжээл бэлтгэх ажил өрнүүлж, нийт 3427 хүн, 1357 трактор, 14 хаман боогчтойгоор ажиллаж, 116.7 мянган тн хадлан бэлтгэжээ. Мөн 2585 тн ногоон тэжээл, 22 тн үйлдвэрийн тэжээл, 102,3 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
 
“Монгол Улсын Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ дагуу сумдын удирдлагууд хадланчидтай гэрээ, хэлцэл хийн ажиллаж байна. Энэ сарын байдлаар сумын нөөцөд 1154 тн өвс бэлтгэж 64,1 хувь,  63,8 тн тэжээл бэлтгэсэн нь 12 хувь, аймгийн Засаг даргын нөөцөд 265 тн өвс бэлтгэсэн нь  88,3 хувь, 60 тн тэжээл бэлтгэсэн нь 85,7 хувь, аймаг, сумын аюулгүйн нөөц бэлтгэл 56,9 хувьтай байна” хэмээн тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
 
Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдаас хоёр хадлангийн салаа Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадлан хадаж байгаа аж. Түүнчлэн Сэлэнгэ, Дундговь, Төв аймаг, Улаанбаатар хотоос таван иргэн, өөрийн аймгийн 16, нийт 21 иргэн сумдын удирдлагуудтай гэрээ байгуулан 6300 га-д хадлан бэлтгэж байгаа гэнэ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ