Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-13 07:25:42

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд тус тус хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Эдгээр байнгын хорооны хуралдааны дараагаар УИХ-ын чуулганы хуралдаантай.

Б.Туул

Холбоотой мэдээ