Хөгжимт жүжгийн театрынхан аялан тоглолт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид намрын аялан тоглолтоо хоёр чиглэлд хийж байна. Тухайлбал театрын драмын бригад Говь-Алтай, Баянхонгор аймгийн төв болон сумдаар нь, харин урлагийн бригад нь өөрийн аймгийн 24 сумаар тоглолт хийж байна.
Энэ жил тус театр Эрдэнэт хотод бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо тавьсан бөгөөд “Өндөр гэгээн” түүхэн драмын жүжиг, Монгол Улсад анх удаа зохиогдсон “Нүүдэлчдийн соёлын наадам”-д зориулсан ардын урлагийн цогц дагнасан бүрэн хэмжээний тоглолтыг бэлтгэн хүргэжээ.
Дашрамд тус театр нь жилд гурваас дөрвөн шинэ уран бүтээл, нэгээс хоёр уран бүтээлийг сэргээн тавьж уран бүтээлийн урын сангаа баяжуулдаг байна. Мөн жил бүр бүсийн, улсын хэмжээний мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож байна.
Сүүлийн гурван жил уран бүтээлийн урын сан цар хүрээгээ өргөжүүлж Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Бямбаа, Ц.Жамъян “Наран гиймэл Улиастай”, Г.Жанчив “Ховорхон бэр”, П.Хорлоо, Ц.Жамъян “Алтан үст охин”, И.Цоодол, Ц.Жамъян “Хилэнгийн дөл” зэрэг томоохон хөгжимт драмын жүжгүүдийг найруулан тавьжээ. Мөн энэ сарын сүүлээр Монгол Улсад анх удаа “Өндөр гэгээн” хөгжимт жүжгийг тавих гэж байна.

Б.Мягмарсүрэн