Хүний эрхийн дэд хорооноос ШШҮХ-г шалгах ажлын хэсэг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг сонсов.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар яаралтай зохицуулалт хэрэгтэй байгаа талаар горимын санал гаргалаа. Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар "Хүүхдийн асуудал яригдаад очиход 10 мянган төгрөг байхгүй гээд буцааж чадаж байна. Тэгэхээр Хүүхдийн эрхийг хамгаалах сан байгуулах шаардлагатай байна. Эсвэл насанд хүрээгүй хүүхдийн асуудлыг үнэ төлбөргүй шийдвэрлэх шаардлагатай. Яагаад гэвэл гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах сан гэж байдаг. Шүүмжлээд байх бус шийдлийг нь олох хэрэгтэй. Үүнийг яаралтай судалж саналаа оруулна уу" хэмээсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар танилцуулахдаа, “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага; Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудал; Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал; Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн таван асуудлыг илтгэлд авч үзсэн” гэлээ. Мөн “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага” хэсэгт хүүхдийн эрх, хамгааллын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, хүүхдийн эрхийн зөрчил гарч буй орчин зэрэг хүүхэд хамгааллын тулгамдаж буй зарим асуудлыг судалгаа, дүн шинжилгээний үр дүн, баримтад тулгуурлан авч үзсэн талаар тайлбарлалаа.
Өсвөр насныхны бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүргэхдээ "Өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн настай хүүхэд хүчиндсэн хэрэг шалгагдаж байна. Нэг ой 5 сартай настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна. Үүний 18 нь төрсөн эцэг байна. 49 хойд эцэг буюу байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүчирхийлэгч нь голдуу төрөл садан байна. Энэ оны байдлаар 12-17 насны 1613 эх төржээ. Мөн 20 хүртэл насны 1668 эх үр хүндүүлсэн байна. Энэ бол улсын эмнэлгийн тоо мэдээлэл. Хувийн эмнэлгийн талаар мэдээлэл байхгүй.
Сургуулийн нөхцөлд охидыг дарамталдаг. Үүнээс үзэхэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахад хүрлээ. Бага насны хүүхэд төрснөөс болоод амьдралд янз бүрийн асуудал гарч байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна. Зарим сургууль дээр охидын үзлэг хийж, багш нарт мэдээлэл өгснөөс хүүхэд хохирч байна. Охид амиа хорлож байна. Өсвөр насны охидын асуудал зөвхөн тухайн охидынх бус нийгмийн асуудал болж байна" хэмээн сэтгэл сэртхийлгэсэн тоо баримт хэлж байв.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар, “УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллана” гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүний эрхийн дэд хороог сард нэг удаа хуралдуулж, хүний эрхийн чиглэл бүрээр асуудлыг хэлэлцэж байх” саналтай байгаагаа илэрхийлэв. Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрхийн дэд хорооноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч Ажлын хэсэг гарган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажлыг шалгана” гэлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох болов.
Хүний эрхийн дэд хороо үргэлжлүүлэн хаалттай горимоор хуралдсан юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал