Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой холбоотой албан бичигтэй өнөөдөр танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-16 10:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.

Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна. Үүний өмнө Ерөнхийлөгч томилгоотой холбоотой санал бүхий уг албан тооттой танилцах байх ёстой юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал


 

 
Холбоотой мэдээ