Баруунтурууны ургацын баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-11 22:20:31
 Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Баруунтуруун сум энэ жил арвин ургац авна. Сүүлийн 20 гаруй жил ийм хэмжээний ургац ургаагүй тул тариаланчид сэтгэл өег байна. Иймээс энэ жилийн ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна.
Ургацын баяр энэ сарын 19-20-ны өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр “Баруунтуруунд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тариаланчид баялаг бүтээгчдийн зөвлөлгөөн, гар бөмбөг, шагайн харваа, шатрын тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, дуун цэнгүүн, баярын хурал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ