Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 6 төрлөөр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-10 17:35:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын  Абу Даби хотод болох юм.

Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцоно.
Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн оюутан Б.Дагвасүрэнг  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Л.Баяртулга  хүлээн авч амжилт хүсэв.

Б.Заяа

Холбоотой мэдээ