УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс өмнө Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийв.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Мөн Засгийн газрын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар одоогоор сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй юм байна. Харин үдээс хойш бүлэг дангаараа хуралдаж болзошгүй мэдээ байна.

Б.Туул