Увсын багш нар баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын салбарынхан өчигдөр Дэлхийн багш нарын 23 дахь, Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг, НБХ-ийн дарга С.Амраа болон Улаангом сумын удирдлагууд, ахмад багш нарын төлөөлөл, мөн аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагсдын суралцах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарч ажиллах болно. Манай боловсролын салбарынхан дотор эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж амжилт гаргаж байгаа сургуулиуд, багш нар олон байгаад сэтгэл хангалуун байна" хэмээн онцолсон юм.
Хурлын үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг Монгол Улсын Засгийн Газрын шагнал болох Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөн аймгийн Хүндэт тэмдэг, Ю.Цэдэнбалын ойн медаль, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл зэрэг шагналаар шагнаж урамшууллаа.

Б.Батхүү