ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгийд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-03 21:01:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн  бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ирж ажиллаж байна.

Ажлын хэсгийг Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн ахалж байна. Тэрээр өнөөдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг өглөө.

Дашрамд хэлэхэд тус аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ