ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдад хориг арга авахыг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-11-10 14:00:02

МОНРЕАЛЬ. /BBC/. ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хасах хэрэгтэй гэж  Дэлхийн допингийн эсрэг агентлагийн комисс /WADA/ шаарджээ.

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын дунд гэмт хэргийг нуун дарагдуулах, авлига, допинг хэрэглэсэн зэрэг гэмт үйлдэл байгаа эсэхийг WADA-гийн бие даасан комисс шалгасан байна. Энэ нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой мөн холбоотой юм.

Допингийн асуудалд холбогдож байсан хөнгөн атлетикийн тамирчдад холбогдох арга хэмжээ авалгүй, идэвхгүй байдлын улмаас 2012 оны Лондонгийн олимпын үйл ажиллагаа тасалдсан гэж комисс мэдэгдэв. Мөн төрийн дэмжлэгтэй допингийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж ОХУ-ыг буруушаасан байна.

Допинг хэрэглэсэн таван тамирчин болон таван дасгалжуулагчид насанд туршийн хориг арга хэмжээ авахыг комисс шаарджээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан хариу мэдэгдэл энэ долоо хоногт багтаан хийхийг ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооноос хүссэн гэж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч мэдэгдэв. Мөн тэрбээр, тамирчдыг спортоо хаяхад хүргэж болзошгүй хориг гэх мэт арга хэмжээний сонголтын хүрээг дахин хянаж үзэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ