"Лалын улс"-ын 50 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-10 12:49:45

ЛАТАКИЯ. /TASS/. Сирийн зүүн нутгийн Дейр-эз-Зор муж дахь тус улсын агаарын цэргийн хүчний баазыг хамгаалагчид “Лалын улс” бүлэглэлийн 50 босогчийг устгасан байна гэж Сирийн армийн төлөөлөгч, бригадын генерал Аль Маяхуб өчигдөр мэдэгдэв.

Дейр-эз-Зор муж дахь нисэх онгоцны буудлын хамгаалагчид болон “Лалын улс” бүлэглэл хооронд болсон хүчтэй мөргөлдөөний үеэр тус бүлэглэлийн 50 босогч, хуягт машин, пулемет суурилуулсан гурван машин, пуужин харвах систем, зэвсгийн агуулах, харилцаа холбооны дэд бүтцийг устгасан байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ